Зориулалт:

Цахиурын нунтаг нь бетон эдлэлийн шинж чанар болон шахалтын бат бэхийг нэмэгдүүлнэ. Онцгой хүнд болон хүнд бетон (шахалт хүч 80-100МPA), хөнгөн бетон, шүршдэг бетонд (Shotcrete) хийнэ. Цутгамал байшин барилга, хурдны зам болон гүүр, төрөл бүрийн бетон зам, газрын тос ба байгалийн хийн цооног болон хоолойд хэрэглэнэ.


Бүтээгдэхүүний үндсэн үйлчлэл

  • Сульфат болон хлорын үйлчлэл; сул хүчил, далайн ус, бага температурийн нөлөөг эсэргүүцнэ.
  • Ус үл нэвтрүүлэлтийг 50%, сульфатын эсэргүүцлийг 90-100% өсгөдөг.
  • Бетоны эхэн үеийн бат бэх өндөр (1 өдөр- 63МПа, 28 өдөр-124МПа, 1жил-127МПа)
  • Цахиурын нунтаг нь (бодит үйлдвэрлэл) цементийн хэрэглээ 200-450кг/м3 онцгой төрлийн шинж чанартай дараах бетонуудыг гарган авна:
  • Марк- М300-М1000
  • Ус үл нэвтрүүлэгч W12-W16
  • Хүйтэн тэсвэрлэлт F200-F600 ба тусгай нэмэлттэй F1000 хүртэл
  • Сульфатад тэсвэртэй цементээс муугүй зэврэлтэнд тэсвэртэй

Хэрэглэх заавар

Цементийн жингийн 3.0%-10.0%-д хэрэглэнэ. Бетон зуурмагт хэрэглэхдээ урьдчилан туршилт хийж орцыг тогтооно. Шаардлагатай тохиолдолд бид өөрсдийн лабораторид туршилт хийж орцыг тогтоож болно.


Физик, химийн нөлөө: 


Физик шинж чанар:

 


Савалгаа ба хадгалалт

Тусгай зориулалтын 1 тн-ийн ууттай (P.P jumbo bag). Захиалагчийн хүсэлтээр 25кг-р цаасан уутанд савлаж өгнө. Тусгай зориулалтын CILOS –д хадгална. Фторт устөрөгчөөс хол байлга (HF). 0°C температурт ойролцоо буюу түүнээс доош температуртай орчинд хадгалж болохгүй.