card

Асуулт1:      Танай бүтээгдэхүүний савлагаа яагаад хэмжээндээ хүрэхгүй байгаа юм шиг харагддаг вэ?

Хариулт1:

                   Манай HPS 300 бүтээгдэхүүнийг цементийн жингийн 0.7~2.0%-д тохируулан  /КГ/   нэгжээр хэмжиж хэрэглэнэ. Уг 

                  бүтээгдэхүүн нь шингэн боловч нягтийн хувьд уснаас ялгаатай.

                              1000кг  ус ÷ нягт 1.000г/см3  =  1000 л болно

                             1000кг  HPS 300  ÷ нягт 1.033 г/см3  = 968.0 л болно

                   Мөн манай үйлдвэрийн тоног төхөөрөмж / тугнуур/ нь  Стандарт Хэмжил Зүйн Төвөөр бүрэн баталгаажсан учир

                   жингийн алдагдал байхгүй болно.  Иймд манай бүтээгдэхүүн нь 968.0л харагдах боловч жингийн хувьд 1000кг 

                   байдаг.

 

 

 

 

 

Зураг дээр жингийн тоолуур 1061.5кг гэж заасан байгаа нь савны /IBC tank/ өөрийн жин  60кг байдагтай холбоотой ба савны жинг хасвал 1000кг болно.  Мөн савны түвшингээр  харахад 1000л –ээс бага (968л) зааж байгаа боловч жингийн хувьд 1061.5кг зааж байгаа нь баталгаа болж байна.

 

 

 

 

 

 

Асуулт2:   Танай бүтээгдэхүүний өнгө яагаад хувирдаг вэ?

Хариулт2:

                 HPS бүтээгдэхүүний өнгөний өөрчлөлтийн талаар тайлбар гаргах нь:

  • HPS бүтээгдэхүүний өнгө хувиралт нь PTZ фенотиазины агуулгаар үндэслэгддэг. Энэ бодис нь HPS бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг үйлдвэрлэхэд полимержилтын урвалын дараа бүтээгдэхүүнд хэсэгчлэн үлдсэн байдаг ба HPS бүтээгдэхүүнд антиоксидант (үл исэлдэх)-ын үүрэг гүйцэтгэнэ.
  • PTZ Финотиазин энэ бодис нь агаар, дулааны болон нарны гэрлийн үйлчлэлд фотохимийн урвал явагдаж өнгө нь хувирдаг.

Энэхүү графикаас харахад HPS бүтээгдэхүүн нь дотор орчиноос гадна орчинд илүү өнгө хувиралтай байгааг харуулж байна.

 

  • PTZ Финотиазин агаартай харилцах үед эхлээд улаан дараа нь хар өнгөнд хувирдаг.
  • Дулааны үйлчлэлд оруулсан PTZ финотиазин янз бүрийн өнгөнд тун хялбар шилждэг ба хар бараан өнгөтэй болдог .
  • HPS-г нарны гэрлээр цацруулахад фотохимийн урвал явагдаж HPS бүтээгдэхүүний өнгө хувиралын хэмжээ нь түргэсч агаартай харилцах үед илүү бараан өнгөтэй болж хувирдаг.

  Манай компаний зүгээс HPS бүтээгдэхүүний хадгалалтын горимыг мөрдөхийг зөвлөж байна.

             HPS бүтээгдэхүүний хадгалалтын горим

  • Хүчтэй исэлдүүлэгчээс хол байлгах
  • Агуулах савыг сайтар хааж битүүмжилээд сэрүүн, сүүдэртэй газар хадгалах
  • Агуулах савыг полипропилен зэрэг синтетик резин материалаар хийвэл зохино.