card

Байгуулагдсан он: 2009 оны 3 сар 19 өдөр

Регистрийн дугаар: 5293677

Үйлдвэрийн хаяг: УБ хот, БГД, 20-р хороо, Эрчим хүчний гудамж-45, “J&B Trade” компаний байр 101 тоот

Холбоо барих утас: +976-91032022, +976-91042022, +976-91997726

Үйлдвэрийн зураг:

“И Зэт Си Өү Эн” ХХК нь 2009 оны 03 сард Монгол улсын барилгын салбарын зах зээлд анх удаа бетон зуурмагийн химийн нэмэлт бодисын үйлдвэрийг байгуулсан юм. Тус компани нь Монгол Улсын барилгын салбарт чанарын өндөр түвшинд нийцсэн химийн нэмэлт бодисын хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж байгаа бөгөөд Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг Бетоны олон улсын хурал зөвөлгөөнд тогтмол оролцож, харилцан мэдээлэл солилцсоор байна. 2012 оны Барилга Экспо үзэсгэлэн яармагт манай компанийн бүтээгдэхүүн болон техник технологийг танилцуулж, талархал хүртсэн бөгөөд мөн оны 11 сард Монгол Улсын Стандарт Хэмжилзүйн Үндэсний төвтэй хамтран “Бетоны химийн нэмэлтүүд техникийн шаардлага”-ыг баталсан.

Манай компани нэмэлтийн тоног төхөөрөмж, судалгаа шинжилгээг өргөжүүлэн, нэмэлтийн чанар, үйлдвэрлэлд илүүтэй анхаарахын зэрэгцээ Монгол дахь томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүд болох Шинэ Нисэх Онгоцны Буудал барих төсөл (Samsung C&T), Өмнөговь аймаг дахь төмөр зам барих төсөл (Samsung C&T), Шангри-Ла зочид буудал барих төсөл (М-Си-Эс групп), Чойр-Сайншанд дахь зам барих төсөл (Halla Construction)- д тасралтгүй нэмэлтээ нийлүүлж байсан ба түүнээс гадна ачаа тээврийн үйлчилгээ зэргээр компанийнхаа үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлсээр байна.

Манай компани нь олон жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага болон техник технологийн чадвартаа үндэслэн 2014 онд ОХУ-ын Владивосток хотод “EZCON” үйлдвэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2015 онд Мьянмар улсад “EZCON” үйлдвэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Солонгос улсад “ KH T&L” CO.,LTD гэсэн төв салбараа 2014 онд байгуулснаар манай компани нь олон улсад танигдсан өргөн цар хүрээтэй компани болох эхний алхам тавигдаж байна.

“И Зэт Си Өү Эн” ХХК нь жил бүр ШУТИС- ийн тэргүүний оюутнуудыг сонгон шалгаруулж сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, ажлын байраар хангах зэргээр нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа болно. Цаашдаа Монгол улсын нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, чанарын өндөр түвшинд нийцсэн, найдвартай бүтээгдэхүүн нийлүүлэлтээр үйлчлүүлэгчдийн итгэл, найдварыг хүлээсэн “И Зэт Си Өү Эн” болохын төлөө ажилчид маань өөрсдийн бүхий л чадвар чадавхиа дайчлан ажилласаар байх болно.