Бетоны олон улсын 17-р бага хуралд оролцлоо

Бетоны олон улсын ээлжит 17-р бага хуралд манай компанийн технологич инженерүүд оролцлоо.

Энэ жил зам гүүр, усан болон цэвэрлэх байгууламжийн бетоны онцлог, чанарын асуудлууд, дэлхийн туршлага сэдвийн хүрээнд зохиогдож, гадаад болон дотоодын доктор, профессор багш нар судалгаа шинжилгээнийхээ талаар илтгэл тавьсан. Уг хурал нь барилгын салбарын инженер техникийн ажилтнуудад эрдэм мэдлэгээ дээшлүүлж, туршлага солилцсон сайхан арга хэмжээ болж өндөрлөсөн юм.