Манай инженер технологийн ажилчид Монгол орны халуун , хуурай бүс болох говийн нөхцөлд бетон хольц бэлтгэх болон бетоны арчилгааны талаар харилцагч нартай уулзаж санал бодлоо хуваалцан заавар зөвөлгөө өглөө. Мөн нэмэлтийн оновчтой хэрэглээг зөвлөж тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэн хамтарсан туршилт хийсэн нь харилцагчдад өндөр сэтгэгдэл төрүүлсэн юм.