Тус компани нь монгол улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн бетон зуурмагийн нэмэлтийн үйлдвэрийг оруулан ирж 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа ба мөн барилгын материалын худалдаа, ачаа тээврийн үйлчилгээг зэрэг бизнесийн олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.
Тус компани нь 5дахь жилдээ шутис-ийн сурах эрмэлзэлтэй суралгын түвшин дээгүүр боловч, ар гэрийн бололцоо тааруу оюутнуудад сургалтын төлбөрийг 100 хувь олгож цаашдын ирээдүйд нь их хувь нэмэр оруулдаг билээ.
Энэ жилд тэтгэлэгт хамрагдсан оюутнууд :Г.Гантогтох ( ББЭТ-3) , Ч.Базаргарьд (БМҮТ-3), Ё.Энхбат(АЗБ-3), Б. Мөнгөнчимэг( ИҮБИ-4 ) нар шалгарлаа.
Цаашид уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ингээд тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.