EZCON ХХК-ний нэрэмжит оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр

EZCON ХХК нь 2009 онд Монголд анхны бетон зуурмагийн химийн нэмэлтийн үйлдвэрийг байгуулсан. Бетон зуурмагийн химийн нэмэлт гэдэг нь бетоны чанарыг сайжруулж, бат бэхийг нэмэгдүүлдэг химийн бодис юм. 2009 онд байгуулагдснаасаа хойш манай компани нь Samsung C&T, Halla Engineering Construction, MCS зэрэг компаниудтай хамтран улсын хэмжээний томоохон төслүүдэд оролцож, өөрийн бүтээгдэхүүний чанарыг хүлээн зөвшөөрүүлсэн ба барилгын материал борлуулалт, ачаа тээврийн үйлчилгээ зэрэг янз бүрийн үйл ажиллагаа өргөнөөр явуулж байна. БНСУлсад манай төв компани байрладаг ба ОХУ, БНМХУ(Мьянмар)-ын нутаг дэвсгэрт бетон зуурмагийн химийн нэмэлтийн үйлдвэрийг байгуулан олон улсын хэмжээнд өргөжүүлж байна.

EZCON ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн 2015 он хүртэл буюу 6 дахь жилдээ ар гэр боломж бололцоо тааруу боловч сурлагын дүн сайн оюутнуудыг сонгон тэтгэлэг олгодог бөгөөд жил бүр хамрагдах оюутны тоог ихэсгэхийг зорьдог. Өмнөх жилүүдэд 4-5 оюутныг сонгон 100%-ийн тэтгэлэг олгосоор ирсэн боловч энэ жил илүү олон оюутныг хамруулах зорилгоор ШУТИС, БАС-ийн 10 оюутанд сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлэг олгохоор болсон. Одоогийн байдлаар нийт 46 оюутанд тэтгэлэг олгоод байна. Цаашдаа ч мөн илүү олон оюутан хамруулах хүсэлтэй байгаа билээ.