Зориулалт 

HPS 300 нь (High Performance Superplasticizers) гэсэн үгний товчлол бөгөөд супер- пластификаторын ангилалд багтах поликарбоксилатаас гарган авсан органик нэмэлт юм. Энэ нэмэлт нь бетон зуурмагийн ус/цементийн харьцааг (water/cement ratio) бууруулах, барьцалдах хугацааг тохируулах, агаарын агууламжийг тохируулах, бат бэхийг нэмэгдүүлэх, цементийн зарцуулалтыг бууруулж эдийн засгийн хэмнэлт үүсгэж, ажиллах хүчийг бууруулах боломжтой. HPS 300 бүтээгдэхүүнийг цутгамал бетон болон бетон эдлэлд өргөнөөр хэрэглэж байгаа ба манай компани нисэх онгоц буух зурвасын бетон дээр ажиллаж байсан туршлагатай.


Бүтээгдэхүүний үндсэн үйлчлэл

  • Усны зарцуулалтыг 20-25% багасгана.
  • Бетоныг тээвэрлэх 90минут хүртэл хугацаанд конусан суулт болон шинж чанарыг барина.
  • Эрт үеийн бэхжилтийг түргэсгэнэ
  • Бетоныг уян налархайжуулж, хөдөлгөөнт чанарыг сайжруулна.
  • Бетон зуурмагийг өөрөө нягтардаг (SCC) чадвартай болгоно.
  • Бетоны бат бэхийг нэмэгдүүлнэ. • Бетонд 2-5% агаарын агууламж үүсгэнэ.
  • Хлор, Ионий агууламж бага учир арматурт зэврэлт үүсгэхгүй.


Хэрэглэх заавар

Цементийн жингийн 0.7%-2.0%-д тохируулан хэрэглэнэ. Бетон зуурмагт хэрэглэхдээ урьдчилан туршилт хийж орцыг тогтооно. Орцын хэмжээг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Шаардлагатай тохиолдолд бид өөрсдийн лабораторид туршилт хийж орцыг тогтоож болно.


Тусгай савалгаа ба хадгалалт

Тусгай зориулалтын 1тн-ийн саванд (IBC tank) шингэн хэлбэртэй байна. Нарны шууд тусгалаас хол +5°С ...+18°С-ийн температурт 1 жил хадгална. Удаан хадгалсан тохиолдолд хэрэглэхийн өмнө сайн хутгах шаардлагатай.


Физик шинж чанар


 

Конусан суулт (Slump)

HPS 300-г хэрэглэснээр усны орцыг багасгаж, бетон зуурмагийг уян налархай, урсамтгай, өөрөө нягтардаг шинж чанартай болгож өгнө. Хол зайд тээвэрлэхэд үйлдвэрээс анх гарсан зуурмагийн ажиллах чадварыг тодорхой хугацаанд (90 минут хүртэл) барих боломжтой болно


Бат бэх (Strength)

Бетон зуурмагийн ус/цементийн харьцаа багасах тусам бетоны бат бэх нэмэгддэг. НPS 300 нь усны орцыг багасгадаг учраас бетоны бат бэх эрс дээшилнэ. Мөн цутгамал барилгын бетоны хувьд хурдан хугацаанд хэв хашмалаа салгах шаардлага гардаг. Тэгвэл HPS 300-г хэрэглэснээр бетоны эхэн үеийн бат бэхийг нэмэгдүүлэх боломжтой болно


Aгаарын агууламж (Air)

Бетон хольцийг 2-5% агааржуулна. Бетон зуурмагийн агаарын агууламжийг захиалагчийн хүссэн хэмжээнд тохируулах боломжтой.