Зориулалт:

HS нь хүйтний улиралд бетон зуурмагт ашиглагдана. Уг бүтээгдэхүүн нь бетон зуурмагийн хөлдөлтийн цэгийг бууруулж, түргэн бэхжүүлнэ. Бетон хольцын усны орцыг багасгаснаар бетоны бат бэхийг нэмэгдүүлнэ. Орчны температур 0-с -10°С байх үеийн бетон зуурмагт хэрэглэнэ. Бетон зуурмагийн температурыг цутгалтын үед +10°С болон түүнээс дээш байлгаж, хэв хашмалд цутгагдсаны дараа 24 цаг ба түүнээс илүү хугацаанд бетонд арчилгаа заавал хийнэ.


Бүтээгдэхүүний үндсэн үйлчлэл

  • Хүйтэн тэсвэрлэлтийг нэмэгдүүлнэ.
  • Усны зарцуулалтыг 20-30% багасгана.
  • Бетон зуурмагийн тээвэрлэлтийн үед шинж чанарыг хадгална.
  • Эрт үеийн бэхжилтийг түргэсгэнэ.
  • Бетоныг уян налархайжуулж, хөдөлгөөнт чанарыг сайжруулна.
  • Бетоны бат бэхийг нэмэгдүүлнэ.
  • Бетонд 4-5% агаарын агууламж үүсгэнэ.
  • Хлор, Ионий агууламж бага учир арматурт зэврэлт үүсгэхгүй.

Хэрэглэх заавар

Цементийн жингийн 3.0%-5.0%-д тохируулан хэрэглэнэ. Бетон зуурмагт хэрэглэхдээ урьдчилан туршилт хийж орцыг тогтооно. Орцын хэмжээг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Шаардлагатай тохиолдолд бид өөрсдийн лабораторид туршилт хийж орцыг тогтоож болно.


Савалгаа ба хадгалалт:

Тусгай зориулалтын 1тн-ийн саванд (IBC tank) шингэн хэлбэртэй байна. Нарны шууд тусгалаас хол +5°С ...+18°С-ийн температурт 1 жил хадгална. Удаан хадгалсан тохиолдолд хэрэглэхийн өмнө сайн хутгах шаардлагатай


Физик шинж чанар


Бетоны арчилгаа

HS нэмэлтийг хэрэглэхдээ бетон зуурмагийг хөлдөлтөөс хамгаалах тохиромжтой дулаан орчин (+10°С-с дээш) бүрдүүлнэ. Үүнд: Хэв хашмалыг дулаалах, халуун агаараар үлээлгэх (Heater), утаа тавих, галлах, арматурыг халаах болон бусад аргууд орно. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээг сайн харж, өдрийн цагаар цутгалт хийвэл зохимтой.

Хэрэв энэ нөхцөлийг бүрдүүлээгүйгээс болж бетон хөлдөх болон бэхжилтээ аваагүй тохиолдолд манай компани хариуцлага хүлээхгүй болно!


 

Конусан суулт (Slump)

HS-г хэрэглэснээр усны орцыг багасгаж, бетон зуурмагийг уян налархай, урсамтгай, өөрөө нягтардаг шинж чанартай болгож өгнө. Хол зайд тээвэрлэхэд үйлдвэрээс анх гарсан зуурмагийн ажиллах чадварыг тодорхой хугацаанд (90 минут ба түүнээс дээш) хадгалах боломжтой болно.

 


Бат бэх (Strength)

Бетон зуурмагийн ус/цементийн харьцаа багасах тусам бетоны бат бэх нэмэгддэг. НS нь усны орцыг их хэмжээгээр багасгадаг учраас бетоны бат бэх эрс дээшилнэ. HS нь хүйтэн тэсвэрлэх чадвартай ба хүйтний нөхцөлд цутгамал барилгын бетоны хувьд түргэн бэхжүүлэх шаардлага гардаг. Тэгвэл HS-г хэрэглэснээр бетоны эхэн үеийн бат бэхийг нэмэгдүүлэх боломжтой болно.


Агаарын агууламж

Бетон хольцийг 4-5% агааржуулна. Бетон зуурмагийн агаарын агууламжийг захиалагчийн хүссэн хэмжээнд тохируулах боломжтой ба агаарын агууламж 3-6%-ийн хооронд байхад бетоны хүйтэн тэсвэрлэлт сайжирдаг.


Хүйтэн тэсвэрлэлт

HS нэмэлттэй бетоныг туршсан аргачлал:

  • Нэмэлттэй бетоны сорьцыг 24 цагийн турш +16...+18°С-ийн температуртай орчинд байлгав.
  • /-10°С/-ийн температуртай орчинд (хөлдөөгчинд) 7 хоног хөлдөөв.
  • Хөлдөөсний дараа сорьцоо гэсгээж 3, 7, 14, 28, өдрийн бат бэхийг үзэв.
  • 28 хоногийн дараа бат бэхээ бүрэн авсан