Бүтээгдэхүүний нэр: Бетонд хэрэглэх химийн нэмэлт HPS 400 / HPS 300 / HS

Зориулалт: Бетон болон төмөр бетон бүтээгдэхүүнд хэрэглэхэд зориулагдсан.

Давуу тал: Нэмэлтгүй бетонтой харьцуулахад бетон хольцын шинж чанарыг тохируулах боломжтой, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Бүтээгдэхүүний найрлага: Химийн элемент: Поликарбоксилийн хүчлийн натрийн давс

САS дугаар: 27599-56-0

Хүнд үзүүлэх хор нөлөө: Хүний биед шууд хор хөнөөлтэй.

Биед үзүүлэх нөлөөлөл: Цочрол үзүүлнэ.

Нүдэнд үзүүлэх нөлөөлөл: Цочрол үзүүлнэ. Усаар 10-15 минут зайлах буюу эмчид үзүүлэх хэрэгтэй.

Арьсанд үзүүлэх нөлөөлөл: Цочрол үзүүлнэ. Хэрвээ арьсанд хүрсэн тохиолдолд 5-15 минут савандаж усаар сайтар угаана.

Амьсгалын эрхтэнд үзүүлэх нөлөөлөл: Амьсгалын замын эрхтэнд цочрол үзүүлсэнээр өвчлөлийг бий болгоно. Энэ үед зайлшгүй эмчид үзүүлэх хэрэгтэй.

Дотоод эрхтэнд үзүүлэх нөлөөлөл: Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлж өвчлөл үүсгэх боломжтой. Тиймээс эмчид зайлшгүй үзүүлэх хэрэгтэй.

Хор хөнөөл үйлчилсэн үед яаралтай үзүүлэх тусламж:

  • Нүдэнд орсон, арьсанд хүрсэн тохиолдолд усаар яаралтай угааж үйлчлэлийг саармагжуулан хүндэрсэн тохиолдолд эмчид хандана.
  • Амьсгалын замын эрхтэнд үйлчилсэн тохиолдолд юуны түрүүнд цэвэр агаартай орчинд гаргана. Шаардлагатай гэж үзвэл хиймэл амьсгал хийнэ.
  • Санамсаргүй амруугаа хийсэн, залгисан тохиолдолд ус болон сүүг их хэмжээгээр уулгана. Дотор эвгүйрэх бөөлжис хүрэх үед аль болох бөөлжихгүй байх хүндэрвэл 24 цагийн дотор шинжилгээ өгнө. Мөн эмчид хурдан хандах хэрэгтэй. Хоолны дуршил буурвал албадан идэх хэрэггүй.