Зориулалт:

HPS 400 нь суперпластификаторын ангилалд багтах поликарбоксилатаас гарган авсан органик нэмэлт юм. Энэ нэмэлт нь өндөр маркийн бетонд ус, цементийн харьцааг (water/cement ratio) бууруулах, барьцалдах хугацааг тохируулах, агаарын агууламжийг тохируулах, бат бэхийг нэмэгдүүлэх, цементийн зарцуулалтыг бууруулж эдийн засгийн хэмнэлт үүсгэж, ажиллах хүчийг бууруулах боломжтой. Уг нэмэлт нь HPS 300 нэмэлттэй харьцуулахад бетоныг илүү урсамтгай, 90мин ба түүнээс хол зайд тээвэрлэлтэнд хэрэглэх ба өндөр барилга байгууламж болон М350-с дээш маркийн төмөр бетон эдлэлд тохиромжтой. HPS 400 нэмэлтийг “Шангри-Ла” зочид буудал болон шинэ нисэх онгоцны буудлны төсөлд ашиглаж байсан.


Бүтээгдэхүүний үндсэн үйлчлэл 

  • Усны зарцуулалтыг 25-30% багасгана.
  • Бетоныг тээвэрлэх 120 минут хүртэл хугацаанд конусан суулт, тархалт болон шинж чанарыг барина.
  • Эрт үеийн бэхжилтийг түргэсгэнэ.
  • Бетоныг уян налархайжуулж, хөдөлгөөнт чанарыг сайжруулна.
  • Бетон зуурмагийг өөрөө нягтардаг (SCC) чадвартай болгоно.
  • Бетоны бат бэхийг нэмэгдүүлнэ.
  • Бетонд 2-5% агаарын агууламж үүсгэнэ.
  • Хлор, Ионий агууламж бага учир арматурт зэврэлт үүсгэхгүй

 


Хэрэглэх заавар

Цементийн жингийн 0.7%-1.6%-д тохируулан хэрэглэнэ. Бетон зуурмагт хэрэглэхдээ урьдчилан туршилт хийж орцыг тогтооно. Орцын хэмжээг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Шаардлагатай тохиолдолд бид өөрсдийн лабораторид туршилт хийж орцыг тогтоож болно.


Савалгаа ба хадгалалт:

Тусгай зориулалтын 1тн-ийн саванд (IBC tank) шингэн хэлбэртэй байна. Нарны шууд тусгалаас хол +5°С ...+18°С-ийн температурт 1 жил хадгална. Удаан хадгалсан тохиолдолд хэрэглэхийн өмнө сайн хутгах шаардлагатай.


Физик шинж чанар


Тархалт (Slump / Flow)

HPS 400-г хэрэглэснээр усны орцыг их хэмжээгээр багасгаж, бетон зуурмагийг уян налархай, урсамтгай, өөрөө нягтардаг шинж чанартай болгож өгнө. Хол зайд тээвэрлэхэд үйлдвэрээс анх гарсан зуурмагийн ажиллах чадварыг тодорхой хугацаанд (120 минут хүртэл) барих боломжтой болно.


Бат бэх (Strength)

Бетон зуурмагийн ус/цементийн харьцаа багасах тусам бетоны бат бэх нэмэгддэг. НPS 400 нь усны орцыг их хэмжээгээр багасгах ба өндөр маркийн болон урсамтгай бетонд хэрэглэх нь илүү тохиромжтой. Мөн бетоны эхэн үеийн бат бэхийг нэмэгдүүлэх боломжтой.


Aгаарын агууламж (Air)

Бетон хольцийг 2-5% агааржуулна. Бетон зуурмагийн агаарын агууламжийг захиалагчийн хүссэн хэмжээнд тохируулах боломжтой.