Монголын Бетон Судлаачдын Холбоо, ШУТИС, БАС, Монголын инженерүүдийн холбоо хамтран зохион байгуулсан "БЕТОНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ - ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний 16-р бага хурал энэ оны 06-р сарын 09-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг бага хуралд "Японы бетон хийцийн стандарт, техникийн нөхцөл болон гүүрийн бетон хийцийн өнөөгийн нөхцөл байдал", "Өнөөгийн Монгол орны бетоны үйлдвэрлэл, чанар, цаашдын зорилт", "Шүршдэг бетонд хэрэглэх химийн нэмэлтийн тухай" зэрэг олон илтгэл тавигдлаа.