Манай компанийн ажилчид БНСУ болон Мьянмар улсад туршлага судлаад ирлээ

        EZCON компанийн менежер, технологич инженерүүд БНСУ болон Мьянмар улсад сургалтанд хамрагдаж туршлага солилцоод ирлээ. БНСУ-ын томоохон бетон зуурмагийн нэмэлтийн компанид манай ажилчид 3 долоо хоногийн турш туршилт судалгаа хийн сургалтанд хамрагдсан билээ. Эхний долоо хоногт тухайн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлдвэрлэлийн ажилтай танилцлаа. Мөн бетоны нэмэлт бодисын талаарх сургалтыг зохион байгуулж орцын тооцоо хэрхэн хийх, түүнийг программ дээр тооцоолох, бетоны агшилтын эсрэг нэмэлт бодисын талаар тодорхой ойлголтуудыг өгсөн юм. Сургалт судалгааны 2 дахь долоо хоногт Солонгос улсын зарим бетон зуурмагийн үйлдвэрүүдтэй танилцан, лабораторит олон төрлийн харьцуулсан туршилтуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Сүүлийн долоо хоногтоо цемент үйлдвэрлэх процесс болон цементийн нунтаглалтыг сайжруулах нэмэлт бодис (Cement Griding Aid)-ын талаар мөн сургалтанд хамрагдлаа.  Ингээд манай технологич инженерүүд сургалтанд амжжилттай хамрагдсан тул батламж гардан авсан билээ.

       Мөн Мьянмар улс дахь өөрийн салбар компанидаа очиж харилцан туршлага судлан олон туршилтуудыг хамтарч хийсэн ба дээр дурьдсан цементийн нунтаглалтыг сайжруулах нэмэлт бодис (Cement Griding Aid)-ын туршилтыг ч амжилттай хийж гүйцэтгэсэн юм.

     Энэхүү сургалт судалгаанд  манай технологич инженерүүд хамрагдсанаараа тэдний мэдлэг, ур чадвар ихээхэн дээшилсэн ба сурч мэдсэн олон зүйлээ эх орондоо хэрэгжүүлэхээр ханцуй шамлан ажилдаа ороод байна.